Өчигдөр МАХН-ын дарга Н.Удвалыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас байцаалтанд дуудахдаа баривчлахыг завдсан. Харин түүнийг Монгол улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үед жагсаал, цуглаан зохион байгуулж, олныг уриалан турхирч замын хөдөлгөөнд саад учруулж, тус жагсаал цуглаандаа мэдрэлийн гажигтай хүмүүсийг оролцуулсан гэх үндэслэлээр өнөөдөр СБД-ийн шүүхэд дуудсан юм. Шүүх хурал 11цагт эхэлж сэтгүүлчдэд хаалттай боллоо.
Ингээд шүүх хурал нэг цаг орчим үргэлжилсний эцэст МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд шүүх хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ. Н.Удвал хэлэхдээ “Шүүх үнэхээр шудрага байна” гэв.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )