МАХН-ынхан төрийн гурван өндөрлөгийг хашраана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАХН-ынхан өнөөдөр үдээс хойш намынхаа даргын асуудлаар хуралдахаар болсон. Тус хуралд ирсэн өвгөд хөгшид ийнхүү ярьж байна. Тэд яг одооноос эхлээд төрийн гурван өндөрлөгийг хашраана гэнэ.

Яаж хашраах вэ гэхлээр өнөөдрөөс эхлээд МАХН-ын бүх гишүүд, дэмжигчид төрийн гурван өндөрлөгийн гар утас руу зогсоо зайгүй мессэж бичихээр болж. Ингэхдээ тэд " Энхбаярыг сулла, хууль бус ажиллагаагаа зогсоо" гэсэн мессэжийг илгээж байгаа юм байна. Хуралд цугласан гишүүд, дэмжигчид нь яг одоо бүгд бичээд эхэлчихсэн байна.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top