МАХН-ын дарга нар Ерөнхийлөгчтөй дахин уулзаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Үдээс хойш Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Ч.Улаан, О.Чулуунбат нарыг хүлээж авч уулзсан болов ч тодорхой хариулт өгөөгүй талаар бид дээр мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж сая МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Ерөнхийлөгчтэй дахин уулзахаар төрийн ордон руу намынхаа байрнаас хөдөлсөн.

Тэрээр дахин очиж уулзаж байгаа учир нь түрүүн уулзахдаа байр сууриа бүрэн гүйцэд илэрхийлж чадаагүй, тийм ч боломж олдоогүй гэнэ. Харин яг одоо тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байна.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top