Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дахин уулзахаар явсан МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намынхаа төв байранд буцаж ирлээ.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва: “Бид өнөөдөр ерөнхийлөгчтэй гурван удаа уулзлаа. Сая мөн шүүхийнхэнтэй уулзлаа. Тодорхой хариулт сонсоогүй. Ямар ч байсан Н.Энхбаяр даргыг батлан даалтанд гаргах талаар аль болох дор дорноо хөөцөлдөөд л явж байна” гэв.
Яг одоогоор МАХН-ын байранд цугласан гишүүд, дэмжигчдийн тоо нэмэгдсээр байна. Тун удахгүй намынхаа төв байранд МАХН-ын удирдлагууд, Ерөнхийлөгчтэй уулзсан талаараа иргэдэд мэдээлэл хийнэ.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )