МАХН-ын гишүүд, дэмжигчид нийлсэн 70 гаруй иргэд дөнгөж сая “Japan town”-д байрлах УЕП Д.Дорлигжавын гэрийн гадаа шаардлага хүргүүлэхээр жагсаж байгаад тарлаа. Тус байранд амьдардаг иргэдийн ярьсанаар түүнийг байрныхаа хойд хаалгаар гараад явчихсан гэлээ.
Хэсэг хугацаанд иргэд бухимдлаа илэрхийлж жагссаны эцэст “дээрээс” МАХН-ын удирдлагаас мэдээлэл ирлээ гээд гишүүд,дэмжигчид тарцгаав.
Эх сурвалжийн мэдээлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргаж магадгүй гэнэ. Харин түүнийг батлан даалтад гаргалаа гэхэд хэргийг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэхээр шийдээд байгаа сурагтай.
Одоогийн байдлаар МАХН-ын төв байранд тус намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид намынхаа даргын амь насанд санаа зовнисон байдалтай байна. Н.Энхбаярын биеийн байдал тийм ч сайн биш байна гэж өмгөөлөгч О.Баасанхүү хэлэв. Бид болж буй үйл явдлыг газар дээрээс нь үргэлжлүүлэн сурвалжлах болно.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )