МАХН-ынхан Нийслэлийн прокурорын газрын гадна жагсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын гишүүд, дэмжигчид намын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж нийслэлийн прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагсаал хийсэн. Яг одоо МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид Нийслэлийн прокурорын газрын гадаа Н.Энхбаярыг батлан даалтад гарга гэсэн шаардлагаа хүргүүлэхээр жагсаж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн хяналтын прокурор н.Мөнхбаатар ажил дээрээ алга. Түүнийг  Ерөнхий прокурорын газар руу шуурхай хуралд явсан гэж тус газрын албан хаагчид хэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр суллахгүй бол түүний амь нас туйлын хүнд байгааг эмч, эмнэлэгийнхэн сануулжээ. Энэ талаар  шуурхай сурвалжлагыг үргэлжлүүлэн   тэнцвэртэй хүргэх болно.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top