2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх 11 нам, хоёр эвсэл батламжаа гардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дөнгөж сая Төрийн ордонд Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны сонгуульд оролцох намууд батлахаа гардаж авлаа. 2012 оны сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдөх болсон юм.

Намын батлахыг гардуулахад Улсын дээд шүүхээс нэр авсан дарааллаар МАН, АН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам-Хамуг монголын хөдөлмөрийн намын эвсэл, Монголын социал димоктрат нам, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эх орончдын намд батламжийг олголоо.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top