Н.Энхбаяр батлан даалтанд гарсан хэдий ч түүний бие маш муу байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтанд гаргах шийдвэрийг СБД-ийн шүүх гаргасан. Тэгвэл яг энэ шийдвэртэй зэрэгцээд түүний бие эрс муудаж сандаргаж эхэлсэн байна. Одоо хийх эмчилгээ үр дүнтэй байгаасай гэж эмнэлэгийн гадаа цугласан ард иргэд залбирцгааж байна.

Түүнийг батлан даалтад гаргах шийдвэр оройтлоо, хугацаа их алдлаа хэмээн тэнд цугласан МАХН-ын гишүүд, дэмжигчид болон өмгөөлөгчид нь хэлэв. Мөн батлан даалтанд гаргалаа гэхэд хэрэг хэвээрээ байгаа шүү дээ гэдгийг өмгөөлөгч О.Баасанхүү мэдэгдлээ. Болж буй үйл явдлын талаар эргэн мэдээлэх болно.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top