С.Удвал: Бид ямар ч байсан даргынхаа амь насыг аварч чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүх дээр  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг батлан даалтад гаргах шүүх хурал болсон. МАХН-ын дарга Н.Энхбаярыг О.Цолмон, Э.Батшугар, Н.Удвал, М.Энхсайхан нарын батлан даалтад өгсөн нь өнөөдрийн дуулиант мэдээлэл байв. Н.Энхбаяр даргын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа өнөөдрийн хувьд үдээс хойш 15 цаг  гэхэд батлан даалтад гаргахгүй бол шүүхийн байр руу дайрна гэж иргэд ширүүхэн хэлж байсан юм.  Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг батлан даалтанд гаргах шийдвэр гаргаснаар  МАХН-ын гишүүд дэмжигчид тун баяртай байна.

 МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  С.Удвал “Бид ямар ч байсан даргынхаа амь насыг аварч чадлаа. Гэвч цаашид ямар хүндрэл гарахыг хэлж мэдэхгүй байна. Одоо бүх төрлийн эмч нарын хяналтанд байлгаж, 2 цаг тутамд үзлэг хийхээр болсон. Дарга маань одоо бага багаар шингэн ууж энэ байдлаасаа гарна гэсэн. Бүх цагдаа нарыг явуулж, камерыг буулгасан. Олон хоног  нойр хоолгүй зүтгэсэн та бүхэндээ даргынхаа өмнөөс баярлалаа. Бидний ажил үргэлжлэх болно” хэмээн намынхаа гишүүд дэмжигчиддээ хандан хэллээ. Мөн түүнтэй хамт өлсгөлөн зарлаж байсан 12 хүн өлсгөлөнгөө зогсоосон байна.

  Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top