С.Жавхлан: Би эх орныхоо дуудлагаар МАХН-д элслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дуучин С.Жавхлангийн замыг нь зааж өгсөн тэр айл бол МАХН

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д дуучин С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Эрх баригчид “Н.Энхбаяр”, “Эх орон” хоёрыг туйлдууллаа. Саяын болж өнгөрсөн хэдэн өдрүүдэд монголчууд маань маш муухай зүйлийг харж өнгөрлөө. Ерөнхийлөгч байсан хүнийг, Монголын газар нутгийг  зарж байгаа шиг туйлдуулж байна. Өнөөдөр би энд эх орныхоо дуудлагаар ирлээ. Н.Энхбаярыг хоригдож байхад надад ахмадуудаас маш олон санал ирж байсан.

Түүнийг нь хүлээж аваад Монгол хүний сайхан сэтгэл гаргаад  хэдэн бууз хүргэж өгөөд, биеийг нь асуухаар намайг уулзуулж өгөөчээ гэж АТГхүсэлт гаргасан. Миний хүсэлтийг АТГ хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр бид нарт хэрэгтэй гэж үзээд байгаа юм яагаад алга болчихов. Хэрэггүй зүйл нь яагаад их болчихов.Өнөөдөр энэ хүнийг өмөөрье, эх орноо хамгаалъя гэж залуучуудад уриалах гэж энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна гэв.

Тэрээр эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж яваад гурван айлтай таарсан гэнэ. Тэгээд тэр айлуудаас цааш яаж явах замаа асуухаар болж. Эхнийх нь айлын гадаа очтол тэр айлд найр, наадам болж байсан гэнэ. Угаас найр, наадамд дургүй Жавхлан дараагийн айлруу явжээ. Хоёрдох айлын гадаа иртэл тэр айлд бөөн хэрүүл болж байсан байна. Хэрүүл хийж байгаа айл надад зам зааж өгөхгүй харин ч намайг загнах байх гэж бодоод гурав дах айлын гадаа очсон юмсанж. Гэтэл тэр айлд хүмүүс уйлж байх нь сонсогдов. Уг нь инээснийг асуу уйлсаныг бүү асуу гэдэг байлтай. Харин Жавхлан инээснийг бүү асуу, уйлсныг асуу гээд ортол тэр айлынхан эх орон, газар шороог минь гадныханд зарчихлаа гээд уйлж байж. Тэр айлаас зам асуухад замыг нь зааж өгчээ. Дуучин С.Жавхланд замыг нь зааж өгсөн тэр айл нь МАХН байж.

Тэрээр: Уламжлалаа  бодсон ч тэр би энэ гэр дотор байгаа хүмүүстэй хамт явахаар шийдсэн. Би өнөөдөр МАХН-д нэгдлээ. Өнөөдөр миний ярьсаныг ганцхан телевиз гаргаж байгаа шүү үнэн дээ. Н.Энхбаярын зургийг хараад үнэхээр зүрх шимширсэн. Эх орныхоо дуудлагыг би сонссон учраас энэ жилийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top