ИЗНН гишүүнчлэлийн хатуу бодлого барихгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

    Саяхан Сонгуулийн тухай хуулиар ямар нэгэн эвсэл задарвал  цаашид улс төрийн намтай  эвсэж ажиллахыг хязгаарласан заалт орсон. Энэ нь сонгууль дөхөөд ирэхээр борооны дараах мөөг шиг улс төрийн намууд эрх мэдэл, засаглалын төлөө нэгдэн нийлээд, ялагдвал бутран алга болдог  буруу зуршлыг хязгаарласан хэрэг юм. Мөн  улс төрийн нам эвсэл тогтвортой , ард түмнийхээ өмнө хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа шаардалт аж.

    Тэгвэл  Иргэний зориг намд Ногоон нам нэгдэж ИЗНН-г байгуулжээ. Тэд цэвэр улс төртэй, эрүүл нийгмийг байгуулахын төлөө  хүсэл зорилгоо нэгтгэн байж  намаа байгуулсан байна. Тэдний хувьд энэ жилийн сонгуульд өрсөлдөх намын боловсон хүчин  нэр дэвшигчдэдээ ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Учир нь УИХ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төрийн дээд байгууллагад оруулж жендэрийн тэгш эрхийг хангах тухай санал гаргаж  квот тогтоосон.

     Ихэнх намуудад УИХ-д нэр дэвших эмэгтэй боловсон хүчин дутмаг байгаа бол С.Оюунаар удирдуулсан ИЗНН-д  хангалттай боловсон хүчний нөөц бий аж. Хүйсийн тэгш байдлын тухай хуульд заасны дагуу намын удирдах бүрэлдэхүүндээ ч  эмэгтэй гишүүдийг  оруулсан байна. Тэд газар шороогоо сэндийлж  алт, зэс эрдэнийг худалдан мөнгө олдог мөчид бодлоос татгалзаж ногоон ирээдүйг бүтээсэн, ногоон эдийн засгийг хөгжүүлж байгаль дэлхийгээ хайрлах, байгалийнхаа үр шимээр амьдрах аргачлалыг ард иргэддээ зааж сургах зэрэг олон шийдэл санаануудыг мөрийн хөтөлбөртөө  дэвшүүлжээ.

    ИЗНН –н бусад намаас ялгарах гол онцлог нь гишүүнчлэлийн хатуу бодлого барихгүйгээр үзэл санаа нийлж буй хэнийг ч намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах боломжтой гэнэ. Заавал намд элс гэхгүйгээр зөв бодлого, зөв үзэл санаан дээр нь нэгдэх боломжийг ард иргэддээ олгож байна.

Д.Баярмаа

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top