Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр шийдвэрлэлээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулан батлуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.
Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн төрийн эзэмшлийн хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувь хөрөнгө, Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээс гаргах болжээ. “Дорнод газрын тос” компани ашиглалтад орсноор газрын тос боловсруулан бүс нутгийн болон улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэх юм байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )