УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан 30 минутын өмнө цуглах байсан ч эхлээгүй байна. Учир нь чуулганы танхимд нэг ч гишүүн хүрэлцэн ирээгүй. Харин ангийн дарга тэднийг Д.Дэмбэрэл дуудсаар байна.
Уг нь өнөөдрийн хуралдаанаар шийдэгдээгүй үлдсэн 20 орчим асуудал байгаа юм.
УИХ-ын дарга өнөөдөр цаг сунгаж хуралдана гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр цаг сунгаж хуралдах болсон шалтгаанаа ирэх долоо хоногт чуулган завсарлахтай холбон тайлбарлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )