Энэ жил авлигач, төрийн өндөр албан тушаалтнуудад тун халгаатай жил болж байна.
Булавч бултайна, даравч далдайна гэгчээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан хууль бусаар бусдад авлига өгсөн хийгээд авсан этгээдүүд эхнээсээ хуулийн өмнө хариуцлага хүлээж эхэлжээ.
Тухайлбал УИХ-н гишүүн Ц.Батбаяр, НИТХ-н дарга Т.Билэгт, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт, Эрх зүй хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэднийг улсын болон бусдын эд хөрөнгийг завшсан, хууль бус тогтоол шийдвэр гаргасан, мөн ашигт малтмалын лицензийг хууль бусаар наймаалсан, улсын нууцад хамаарах кадастрын зургийг гадаадынханд зарсан хэргээр АТГ, ТЕГ,ЭЦГ –н мөрдөн байцаагчид хамтран далд материалыг ил болгохоор ажилдаа ханцуй шамлан оржээ.
Дээрх үйл явдраас харвал хууль зөвхөн ядууст үйлчилдэг гэх хуучны үг ул болж, одоо хэнбугайд ч үйлчилдэг цаг ирж байгаа аж.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )