Н.Энхбаярыг энэ сарын 24-нд шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 Тавдугаар сарын 10-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас  Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн билээ.  Тэгвэл өчигдөр  Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг тавдугаар сарын 24-ний пүрэв гарагт шүүх болсон байна. Түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг энэ сарын 21-нд эмчээр нь дамжуулан өгөх ажээ. Өнөөдрийн  байдлаар Н.Энхбаярын бие дээрдээгүй тул хүнтэй уулзахыг  эмч нар  нь хориглоод байгаа гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top