Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам өнөөдөр хуралдлаа. Хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй ажээ. Тодруулбал дүүргийн намын дарга Б.Батбаатар өөрийгөө болон өөрийн хүнээ нэр дэвшүүлж хурлаар баталгаажуулах гэсэн нь үл ойлголцол үүсгэсэн байна. Дүүргийн намын дарга өөрийн дураар шийдвэр гаргах гэж оролдсонд МоАХ болон Шонхор фракцынхан хурлыг орхиж гарснаас нэгдсэн шийдвэрт хүрээгүй ажээ.
Өнөөдрийн хурлаар Чингэлтэй дүүргийн АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Батж.Батбаяр, Дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар, Д.Алтанхуяг нар нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )