ШШГЕГ-аас өнгөрсөн баасан гарагт олон нийтэд тараасан МАХН-ын дарга Н.Энхбаярын салаавчтай бичлэг түүний төлөө эрүүл мэндээ золиослон өлсгөлөн зарлагчид болон амь насыг нь аврахаар дэмжиж байсан олон хүний сэтгэлийг гонсойлгов. Энэхүү бичлэгийг үйлдсэн “КАМЕРА” ч хэргээ бүтээв бололтой.
МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд оролцох эрх авч чадвал ялах магадлал өндөртэй, олонхи түүний төлөө эерэг байр суурьтай болсон энэ цаг үед энэхүү нууц бичлэгийг дэлгэсэн нь зориуд эсрэг баримтууд цуглуулж байсан юм болов уу хэмээх хардлага төрүүлэхээр. Ямартаа ч экс Ерөнхийлөгч маань ийм гоё салаавч гаргадаг гэж рекламдаагүй нь лавтай. Тэгвэл яах гэж???
Бичлэгийг бүтнээр нь биш монтажлан харуулсан нь төрийн гурван өндөрлөгийн албыг ээлж дараалан хашиж ард түмний хувьд бараг "Бурхан" гэгдэж байсан эрхэм чухам юунаас болон ингэтлээ тэсгэл алдан, хараалын үг урсгаж, салаавч гаргахдаа тулав гэдгийг таавар болгон үлдээлээ.
ШШГЕГ-ынхан эмнэлэгт шилжүүлсэн яллагдагч бүрээ ингэж камератай дагаж бичдэггүй байлтай. Монгол улсын хүчний байгууллагын нэгэн том салбарынхан ингэж эв дүй муутай паппараци маягаар ажилласан нь учир мэдэх хүмүүст огтхон ч таалагдахгүй байгаа бололтой.
Үнэхээр л ШШГЕГ- ынхан тийм эелдэг боловсон харьцаатай болчихсон юм бол бичлэгээ бүтнээр нь үзүүлж өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэгүй сурталчлах том боломж байлаа. Гэтэл тэд тэгсэнгүй. Яагаад?
Наанаа гэмгүй “добрый” царайлчихаад цаагуураа “хор найруулаад” явдаг иймэрхүү “КАМЕРА” шиг нөхдүүд САЛААВЧ гаргаж П..... гэж хашгирдаг хүмүүсээс илүү амьдрал дээр АЮУЛТАЙ нь мянгантаа батлагдсан гашуун үнэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Ямартаа ч Монголын хүчний байгууллагууд маань Улс төрийн байгууллага болон бүү хувирчихаасай хэмээн ард түмэн бид залбирнам...
Д. Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )