“Сумо” Батбаяр Ховдоос нэр дэвшихээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

    Кёкүшюзан буюу “Мандаж буй нартай уулын бүргэд” хэмээн цоллогддог  УИХ-ын гишүүн Д. Батбаяр энэ сонгуульд Ховд аймгаас нэр дэвшихээр болжээ.

    Эрхэм гишүүн маань 2008 оны сонгуульд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон. Тэрээр  тус тойргийн 40.000 залуусыг    арлын Японд аваачиж, өндөр цалинтай өртөг багатай амьдруулна хэмээн амлаж байсан нь төдийлөн бүтэлтэй болоогүй ба он гарснаас хойш нилээн хэдэн тэмдэглэлт баярын үеэр  "Сайн байна уу, Сонгинохайрхан" нэртэй сэтгүүлийн хамт "Ардын хувьсгалын 90 жил"-ийн болон Ардчиллын 20 жилийн ойн медалиудыг бөөн бөөнөөр тараагаад ч тусыг эс олон хуучин тойргийнхон нь нүүрээ буруулаад байхаар нь төрсөн нутаг болох Ховд руугаа зүтгэсэн  бололтой.

     Сонгинохайрханчууд түүнийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд төр барилцахдаа сонгосон олноо гэхээс илүүтэй гэр бүлийн бизнестээ анхаарлаа хандуулан, эхнэр Баясгалангийнхаа нэр дээр өөрийн компаниудаа шилжүүлэх, уул уурхай, барилга, телевиз гээд шинэ салбарт үйл ажиллагаагаа өргөтгөх зэргээр тойргоо хөгжүүлэх биш хувиа борлуулсан хэмээн  буруутгаж байгаа ажээ.

    Харин  Ховдчуудын хувьд түүнд нилээн хандлага сайтай байгаа ба Ховдын АН-аас ногоон гэрлээр гаран  одоо АН-ын ҮЗХ-оос нэр дэвших эрхээ авчихвал  эрхэм гишүүний хувьд энэ сонгуулиар ялах магадлал өндөр байж болзошгүй юм.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top