УИХ-д гурвантаа улиран сонгогдож, улс төрийн ертөнцөд эрчүүдтэй ана мана өрсөлдөн чамгүй амжилт дагуулсан, тойрогтоо хийсэн юмтай, хэлэх үгтэй түшээдийн нэг, Хэнтий нутгийн “босоо бөх” эрхэм гишүүн Д.Арвин хуучин тойргоо сэлгэн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Тэрээр Ерөнхий сайд Сү.Батболдын фракц, мөн М.Энхболд тэргүүтэй МАН-даа хамгийн тогтвортойд ордог”Хотын фракцтай” хэл амаа сайн ойлголцсон нь түүнд мөнхийн “харшилтай” Генсек У.Хүрэлсүхийг шахаанд оруулж яалт ч гүй зөвшөөрсөн бололтой.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад 12 жил хууль батлалцсан монголын цөөхөн улстөрч бүсгүйчүүдийн нэг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын дарга, Монголын бүжгийн спортын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын спортын барилга байгууламжийн холбооны Ерөнхийлөгч гэх мэт маш олон сонгуульт албыг хашдаг эрхэм төрийн түшээ бүсгүйд Баянзүрхчүүд дахин 4 жилийн боломж олгох болов уу? Учир нь тэр Баянзүрхэд “шинэ хүн”....
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )