Иргэний хөдөлгөөнийхөн” “Тираннозавр Батаар”-ыг сонгууль будлиантуулах арга” гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр Улс төр мэдээллийн төвд 12:00 цагаас “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Энхбат, “Тусгаар тогтнол эвсэл”-ийн тэргүүн Л.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

Тэд “Хэд хоногийн өмнөөс Ийгл телевизээр Н.Энхбаярын талаар цуврал кино гарсан. Үүний араас мөн л уг телевизээр “Тираннозавр Батаар” үлэг гүрвэлийн ясыг Хэритэжийн дуудлага худалдаанд оруулах байсныг АНУ-ын Даллас хотын шүүхээс 10 хоног хойшлуулах захирамж гарсныг мэдээлсэн билээ. Монголын говиос олдсон уг гүрвэлийн араг ясыг хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай Ерөнхийлөгчийн зөвлөх эмэгтэй ярьсан. Үүнийг бид улс төрийн зорилготой гаднаас хаяж байгаа чулуу юм гэж үзээд хэвлэлийнхэнд хандаж байна” гэв.

Мөн уг Тираннозаврын ясыг гурав хоногийн өмнө 8 сая доллараар зарагдана гэж байсан бол өчигдөр 1 сая доллараар нэрээ нууцалсан хүн худалдан авсан.

Энэ явдал бол ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулан сарниулж сонгуулийг будлиантуулах гэсэн арга юм. 75 сая жилийн түүхтэй энэхүү үнэт олдворыг гадагшаа гаргачихсан хойно нь олж мэдээд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголдоо сүр дуулин болгож авлигын хэрэгтэй нэр холбогдож буй БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр зэрэг хүмүүс улс төрийн явуулга хийж байна гэж хэлэхэд хилсдэхгүй гэлээ. Учир нь энэ хэргийг Олон улсын хуульчид хөөцөлдвөл эргүүлэн авч чадах юм. Энэ ясыг Олон улсын үзэсгэлэн нэрээр хэн нэгэн эрх мэдэлтэн гаргасан байж таарна.

“Тираннозавр Батаар”-ын толгойг хэн нэгэн хүнтэй холбож тайлбарлах гээд байна. Та бүхэндээ нэг л зүйлийг хэлэхэд хаанаас хаясан чулуу хаана очиж буухыг харъя. Ер нь сүүлийн үед Монголд болж бүтэхгүй байгаа бүх зүйлд Н.Энхбаярын нэр холбогдох болсон. “Тираннозавр Батаар”-ын хэрэг ч мөн түүнтэй холбогдох вий гэдгийг тэд хурлын үеэр онцолж байлаа.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top