Хэрэгт оронгуут харьд зугатдаг моод дэлгэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн шалгагдаж буй хэрэгтэй холбогдуулан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогтыг АТГ-ынхан баривчилж гурав хоног саатуулж байгаад батлан даалтанд гаргатал ор сураггүй алга болчихжээ. Түүнийг гадаад руу оргон зайлсан байж болзошгүй хэмээн интерполоор эрэн сурвалжилж эхлээд байгаа аж.

Тэрээр Ашигт малтмалын газрын хамгийн чухал албыг хашиж байсан ба ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх асуудлууд энэ нөхрийн үзэгний үзүүрээр шийдэгддэг байсан байна.

Ер нь сүүлийн жилүүдэд улсын өмч хөрөнгө идэж шамшигдуулсан, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон нөхдүүд хэрэг нь илрэх болонгуут харь оронд зугатаж гардаг моод дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Эдгээр оргон зайлагсад нь гадаадад очоод хангалттай амьдрах мөнгөө “хийчихсэн”, цаагуураа улс төрийн хамгаалалттай ч байж болохоор, сонгуулийн дараа асуудал нааштайгаар шийдэгдвэл буцаад ирэх ч магадлалтайгаар түр зугатдаг байж болзошгүй гэх хардлага төрөхөөр.

Энд бас манай хууль хяналтын байгууллагынхны хариуцлагагүй байдал ч ажиглагдаж байна. Иймэрхүү их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд  холбогдож байгаа “чадалтай” этгээдүүдийг хориод байж байхгүй, оргон зайлах боломжийг нь бүрдүүлж өгөөд тавиад туучихдаг, тэгээд дараа нь интерполоор эрж хайж өөрсөддөө баахан ажил ундруулдаг тиймэрхүү маягийн дүр зураглал харагдаж байна.

Мөн энэхүү чухал албыг хашиж байсан үе үеийн хэлтсийн дарга нар ч иймэрхүү зүйл хийж байсан нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл тэднийг бас яагаад шалгаж болохгүй гэж?

Эцсийн эцэст энэ Л.Даваацогт гэгч этгээд хариуцлагаас зугатан гадагшаа оргон зайлсан нь эх орноосоо урвасантай эгээ адил үйлдэл болж байна. Тэрээр авлига, луйвраар олсон мөнгөөрөө харьд хичнээн тансаг амьдарлаа ч насаараа хулгайч маягтай оюун санааны шоронд хоригдох нь гарцаагүй. Тэгээд ч мөдхөн түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр гавлуулчихсан хүргэгдэж ирэхийг нь харах байлгүй дээ монголчууд.

Д.Мөнхөө  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yamar******hog we(27.123.213.131) 2013 оны 04 сарын 22

xaxa omooroh hunee olj dee 5 iin 5 huniig buudaaad eh ornoo hariinhand zarchaad uwsan myy ologchinii zulbasagiig

0  |  0
Top