Төр засаг амлалтаа биелүүлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Эх орны хишиг” нэг сая төгрөг болон 1072 ширхэг хувьцааг иргэдэд хэсэгчлэн тараах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Ингэхдээ эхний ээлжинд өнөөдрөөс эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг хэсэгчлэн өгнө гэсэн амалтандаа хүрч иргэдэд бэлэн мөнгө олгож эхэллээ.

Энэхүү ажлыг нийслэлийн зургаан дүүргээс эхэлж байгаа юм. Энэ онд Хүний хөгжил сангийн төсөвт ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 334,2 мянган хүнээр тооцож төлөвлөж байжээ. Гэвч одоогийн байдлаар 287,7 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө бэлэн мөнгөөр авах хүсэлтээ гаргаад байгаа юм. Эл мөнгийг хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийг өгөх гэрээтэй “Хадгаламж”, “Хаан” “Капитрон” зэрэг банкуудаар иргэдэд олгож байна. Иргэдэд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан сая төгрөгний амлалт ийнхүү биелэлээ олж төр засаг сонгуулиас өмнө амлалтандаа хүрлээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top