Сонгино хайрхан дүүргийн намын хорооны хуралдаан Төрийн ордны хуралдааны “Б” танхимд эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуульд 26-р тойргоос нэр дэвших дэвшигчдийнхээ нэрсийг тодрууллаа. СХД-ийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Ламбаа, “Монос” группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг нарыг нэр дэвшүүлэх саналыг АН-ын дарга Н.Алтанхуяг хуралд оролцогчдод хандан санал хүргүүлсэн байна. Энэхүү саналыг тус намын хорооны хурлаар яг одоо хэлэлцэж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )