Ойрын хэдэн өдөр нэр дэвших гэсэн гишүүдийнхээ амбици, шантаажанд толгой нь эргэн уймарсан МАН-ын удирдлагууд өнөөдөр намын бага хурлаа хийж хэн хаана дэвшихийг эцэслэн шийдвэрлэх аж. Ингэснээр зарим нэгэн тойроггүй хоцорсон нөхдүүд МАХН руу явах магадлалтай байгаа.
МАХН-ын хувьд нэр дэвшигчдийн ерөнхий багцаагаа гаргачихаад байгаа. Хэрэв өнөөдөр болох МАН-ын бага хурлын дараа МАХН-ын листэнд байгаа зарим нэг хэн ч мэдэхгүй шахуу нөхдийг бодвол олонд танил болсон горилогчид танайхаас нэр дэвшмээр байна гээд хүрээд ирвэл МАХН-ын зүгээс хэрхэн хандах бол гэсэн асуудал ихээр сонирхол татаж байна.
Нэр нөлөө, танилын хүрээг нь бодоод жагсаалтдаа оруулах уу, эсвэл Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар шиг аль эрт шийдвэр гаргаж ирэхгүй, “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр тойроггүй үлдэх болохоороо гүйгээд ирж байгаа нөхдийг огт авч хэлэлцэхгүй байх болов уу? Юу болохыг харж л байя.
Д.Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )