ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүхийг заналхийлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

   Сүүлийн үед Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх рүү дугаараа нууцалсан утаснаас “Нэрээ тат, тэгэхгүй бол ална, аваарт оруулна” гэж заналхийлэх болсон гэнэ. Тус намын дарга үүнийг тайлбарлахдаа: “Энэ бол сүүлийн дөрвөн жилд сүүдрийн парламент байгуулан ажилласан ЭЧХН “ах” намуудаас санал булаах гээд байгааг баталж буй хэрэг. Тиймээс л айлгах, сүрдүүлэх бодлого баримтлаад байгаа болов уу. Гэхдээ яахав. Сурсанаараа энэ аргаа хэрэглэж, дарамт үзүүлэх л байх. Үүнээс айхаа больсон цаг шүү дээ. Аль намаас ийм явуулга хийгээд байгааг хуулийн байгууллага шалгах байх” гэв. Тэрээр утсаар заналхийлсэн хүмүүсийг шалгуулахаар ТЕГ-т хандсан байна.

  Тус намын хувьд УИХ-ын сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээ тодруулж байгаа бөгөөд энэ сарын 25-нд албан ёсоор танилцуулах аж. Өнгөрсөн 4 жил АН, МАН хамтраад сөрөг хүчингүй байсан. Энэ орон зайг нөхөхийн тулд ЭЧХН сүүдрийн парламент байгуулан УИХ-ын бодлогын зөв, бурууг шинжилж, алдаагаа хэрхэн засах талаар саналаа өгч ажилласан байна. Сүүдрийн парламент иргэний хэд хэдэн хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг бөгөөд сонгуулиар ч мөн хамтран ажиллах гэнэ. Тиймээс олонд танигдсан хүн цөөнгүй бий гэдгээ мэдэгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top