Долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил нарыг ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёстой гэж хохирогчдын ар гэрийнхэн үздэг. Харин тэд энэ тухай сонсохыг төдийлөн хүсэхгүй байгаа бололтой. Дөрвөн жилийн өмнө төрийн эрх барьж байсан хүмүүс нэг нэгэнтэйгээ хэдийнэ барьцаад эхэлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “МАН-аас нэр дэвшүүлбэл сонгуульд оролцоно. Яагаад гэвэл би өөрийгөө сонгуульд оролцох ёс зүйн бололцоотой гэж үзэж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд оролцох эрхтэй гэж үзээд нэрээ дэвшүүлж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Жирийн эхэлсэн жагсаалыг үймээн самуун болгож, онц байдал зарлах хэмжээнд хүргэсэн хүн л сонгуульд оролцох эрхгүй. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй. Тухайн үед өөрт оногдсон хийх ёстой ажлаа хийж, үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Түүний буруу, зөвийг тогтоох нь өөр асуудал юм” гэсэн байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )