Цөмийн хаягдлыг дэмждэг сайд сонгогдох эрхтэй юү?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монголд цөмийн хаягдал булах асуудлаар өнгөрөх жилээс гэнэт шуугиад эхэлсэн. Гэтэл энэ асуудал бүр эртнээс улбаатай юм байна. Бүр энэ асуудлаар идэвхийлэн хөөцөлддөг улс төрийн зорилготой, нам дамнасан бүлэглэлүүд хүртэл манайд байдаг аж.

Японы Нагасаки, Хирошимо, цөмийн үйлдвэрийн район дахь цунами,  Оросын Чернобыль гээд цөмийн хор хөнөөлийн талаар бид хангалттай сонсож мэдсэн. Германчууд 1980 онд Өвөр Монголд цөмийн хаягдал булснаас урагийн гаж төрөлт ихэссэн гэсэн мэдээлэл байдаг.  Гэтэл энэ бүхнийг үл харгалзан Монголын хөрсөнд цөмийн хаягдал булахаар төр засгийн эрх баригчид эртнээс санаархаж байсан байна. Харин гадаад орнууд цөмийн хаягдлыг аль болохоор эх орноосоо өөр газар байршуулахыг хүсч, монголчууд өөрсдөө олон улсын уулзалт семинарт оролцож цөмийн хаягдлыг нутагтаа байршуулах, булуулах талаар тийм их хүсээд байгаа нь сонин юм, газар нутаг ихтэй байлаа ч гэсэн энэ бол ирээдүйн сүйрэл хэмээн манайхныг гайхаад байгаа аж.

Цөмийн хаягдлыг усгүй цөлд булдагаас шалтгаалан Монголын говь нутаг эртнээс цөмийн үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсаар иржээ. Манайд бүр 2000 оноос Говьсүмбэр аймгийн Баянтал сумыг усгүй болгох бодлого баримтлан цөмийн хаягдал булшилсан байж ч болзошгүй гэх мэдээлэл гарч байсан байна.

 Цөмийн үйлдвэрлэлийн удирдлагууд ихэвчлэн ядуу буурай орны эрх баригчдыг авлига хээл хахуулиар татах, айлган сүрдүүлж рекетлэх замаар өөрсдийн хүслээ гүйцэлдүүлдэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээхэн гардаг аж. Гэтэл ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд гайхуулж байгаа манайх шиг орны хувьд юугаар дутлаа гэж эх орныхоо ариун хөрсөнд цөмийн хорт хаягдал булах гээд зүтгээд байгаа нь үнэхээр гайхалтай.

Энэ асуудлыг эсэргүүцэгчид ГХЯ-ны сайд Г.Занданшатар тэргүүтэй гадны улс орнуудад үйлчилдэг том бүлэглэл Монголд цөмийн хаягдал булах асуудлаар ихэд сонирхолтой хөөцөлддөг хэмээн үзэж байгаа аж. Гэтэл одоо эрхэм сайд маань Их хуралд нэр дэвшихээр сураг сонсогдож байгаа нь хүмүүсийг айдаст автуулж байна. Монгол орон цөмийн хаягдлын хогийн сав болж үр хойч маань тахир дутуу эрэмдэг төрөх вий дээ....

Д.Мөнхөө

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top