Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба саяхнаас “хэлд орон” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр экологи байгаль орчноо хамгаалах талаар сүрхий ярьдаг болжээ.
Улс төрийн хойшдын замналаа экс Ерөнхийлөгчтэй хамт өнгөрөөхөөр сонголт хийсэн түүнийг Н.Энхбаяртай “түрийвч нэгтэй” гэлцдэг. Тэрээр энэ жил МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн Өвөрхангайн салбар мянгатын дарга болсон бөгөөд өчигдөр хуралдсан намын ээлжит Бага чуулганаар Өвөрхангай аймгийн УИХ-ын 10-р тойрогт нэр дэвших эрхээ баталгаажуулсан аж.
Байгаль орчны сайд байхдаа мань хүн хэвлэлүүдээр одоо яриад байгаа шигээ Монгол орны экологийн асуудалд тийм их санаа зовнидог байл уу? Тухайн үедээ Байгаль орчны яамны vе vеийн сайд нарын газар олгох "марафон"-ыг хошуучилж ганц жил хvрэхгvй хугацаанд л гэхэд Богдхан ууланд газар эзэмших зєвшєєрлийг нийтдээ 209 хvнд олгосон ажээ. Ингээд Шийлэгдамба сайдын “буянаар” Тєрийн их тахилгатай дархан цаазат Богд уулын тусгай хамгаалалттай, дархан цаазтай газрууд бараг бvгдээрээ л аялал жуулчлалын чиглэлээр vйл ажиллагаа явуулна гэдэг нэрээр хувь хvнд шилжин, тэдний ихэнхи нь чиглэл зорилгоо өөрчлөн орон сууцны зориулалттай орчин үеийн өндөр барилгууд сүндэрлүүлснийг та бид өнөөдөр бэлхнээ харж байгаа билээ.
Тухайн үеийн ханшаар тооцох юм бол Г.Шийлэгдамба сайд байхдаа зєвхєн Зайсангийн аманд гэхэд л 5 тэрбум тєгрєгний vнэтэй газрыг бусдад єгчихсєн байна. Дундаас нь єєрєє хэдэн тєгрєг, хичнээн га газар сугалж авсан ч юм билээ гэх хардлага хүмүүсийн дунд яригддаг зүйл.
Энэ хавар гэхэд Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээ байгууллагынхан Г.Шийлэгдамбыг сайд байхдаа 284 лиценз бусдад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олгосон, бусадтай бүлэглэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр АТГ-т өгсөн ба энэ талаар шалгагдах магадлал өндөр байгаа аж.
Д.Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )