Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ээлж дараалан тодорч байгаа энэ өдрүүдэд Баянхонгор аймгийн Ардчилсан нам хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. Аймгийн намын хорооны хуралд 80 төлөөлөгч оролцсон байна. Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймаг хоёр мандатын эрхтэй байгаа бөгөөд нэгээр “Женко” Х.Баттулга гарч, “Jeep service” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ 47 хүний саналаар хоёр дахь мандатын эрхийг авчээ. Харин “Техник Импорт” компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбат мандатын эзэн болж чадсангүй. Тэрбээр 2004, 2008 онд Баянхонгор аймагт нэр дэвшээд гарч чадаагүйн адилаар энэ удаа бас тойроггүй хоцорлоо. Баянхонгор аймгийн АН-аас нэр дэвшигчидийг Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаараа эцсийн байдлаар батламжлах юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )