Э.Батшугарын BBC-д өгсөн ярилцлагыг хүргэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

 МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10:00 цагт товлогдсон байсан ч  Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын улмаас хуралд оролцуулах боломжгүй  гэсэн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн  гаргасан билээ.  Энэ үед  Н.Энхбаярын хүү Э.Батшугараас BBC агентлагийн сурвалжлагч ярилцлага авсныг орчуулан хүргэж байна.

- Шүүх хурал хэзээ болох вэ?

- Зургаадугаар сарын 4-нд болно.

- Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ?

-Өлсгөлөнгийн улмаас бие нь эрс муудсан болохоор эмчилгээ хийлгэж байгаа. Бие нь сайжраагүй болохоор эмч нар хүнтэй уулзахыг хориглосон. Өөрөөр хэлбэл биеийн байдал сэтгэл санаатай  хамааралтай болохоор түүнд аль болох ачаалал өгөхгүй байхыг анхааруулсан юм. Аавд урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай байгаа.

- Н.Энхбаярыг ямар хэрэгт буруутгаж байна вэ?

- Баривчлаад байхад нь хэнтэй ч уулзуулаагүй. Иймээс улс төрийн зорилгоор аавыг баривчилсан гэж бодож байна.

- Хэлмэгдүүлж байна уу? Эсвэл...

- Улс төрийн зорилгоор баривчилсан гэдэг нь зөвхөн миний бодол. Манай гэр бүл, аавыг дэмжигчид ч мөн ингэж бодож байгаа. Аав өөрийнхөө байр суурийг шүүх дээр хэлэх байх.

- Өнөөдөр шүүх хаалттай боллоо.  Өөрөө түүнийг төлөөлсөн үү?

- Хэдийгээр өнөөдрийн шүүх хурал зарим нэг хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон ч өмгөөлөгчид нь аавын бодлыг уламжилсан гэдэгт итгэлтэй байна.

- Н.Энхбаяр одоо хаана байгаа вэ?

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.  

 

Орчуулсан А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top