УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ сонгуулиар нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр болсон. Тэгвэл НИТХ-ын сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг нэр дэвшигчээр бүртгэхгүй” гэжээ.
Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх, төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан тушаалтан ажлаасаа түр түдгэлзэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Үүгээр түрий барин Э.Бат-Үүл гишүүнийг “Та УИХ-ын гишүүнээсээ түр түдгэлзчихээд ир” гэж хэлээд буцаасан гэнэ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )