Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Энэ жил анх удаагаа УИХ-ын 2012 оны сонгуультай холбогдуулж гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс санал авах боломжтой болсон. Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийг бүртгэх ажил тавдугаар сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2005 иргэн бүртгүүлээд байна. Энэ жилийн сонгуульд санал өгөх иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай аж. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа 33 мянган орчим иргэн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан байдаг. Эдгээр иргэд нь саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газар, утас, болон цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжтой. Гадаадад амьдарч буй иргэд нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт зургаадугаар сарын 10-ны дотор санал өгөх бөгөөд саналыг нь битүүмжилснээр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнтэй хамт тоолох юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top