Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа боллоо. Манай улс 2003 оноос хойш АНУ-ын төвийн команд, Баруун Сахар, Конго, Афганистан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголчууд давхардсан тоогоор 6000 гаруй цэрэг оролцож байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй цэрэг харь оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байна. Уг ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, НҮБ болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд оролцлоо.
Д.Шинэбаяр
Сэтгэгдэл ( 1 )
Hey, that”s the grattese! So with ll this brain power AWHFY?