Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг өнөөдөр албан ёсоор Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзжээ. Түдгэлзэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй ч Монголын оюутны холбооны хэсэг оюутнууд түүнийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байсантай холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна.
Сангийн сайдыг эсэргүүцэгч “Монголын оюутны холбоог шинэчлэх ” хөдөлгөөнийхөн Ч.Ганхуяг Оюутны холбоогоор дамжуулж оюутнуудыг ил болон далд байдлаар улс төрд ашиглаж байна хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Оюутны чуулганыг энэ сарын 27-ны дотор хуралдуулахыг шаардаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )