Монгол Улсын Их хурлын тухай хуульд гадаад улсад амьдарч буй Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан. Гадаадад байгаа иргэдийн саналыг орон нутгийн цагаар 2012 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 07-20 цагт авахаар шийдвэрлэсэн байна. Санал авах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудыг нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулжээ. Гадаадад байгаа иргэдийн бүртгэл одоогоор 2005-д хүрсэн бөгөөд энэ тоо нь цаашдаа өөрчлөгдөх хандлагатай байна. Мөн гадаадад байгаа Монгол иргэдийн хамгийн их бүртгэлтэй байгаа хотоор Эрхүү /531/, Лондон /147/, Парис /124/, Сөүл /105/ бүртгэгджээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )