Сүүлийн сар гаруй хугацаанд экс Ерөнхий сайд С.Баяр Төрийн ордонд харагдсангүй. УИХ-ын ирцэд түүнийг өвчтэй гэж бүртгэсэн байлаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг харийнханд зодуулсан бөгөөд өдгөө эмчилгээ хийлгэж байгаа хэмээн бичсэн байна. Харин энэ мэдээллийг С.Баяр бус Тагнуулын ерөнхий газраас няцааж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд экс Ерөнхий сайд төрийн тусгай хамгаалалтад байдаг бөгөөд “тоосоо гөвүүлээгүй” гэжээ.
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг шиг хэвлэлийнхэн шуум тараах учиргүй. Нөгөө талаас тагнуулынхан ч мөн шуум тараах учиргүй.
Юутай ч С.Баяр өвдсөн нь баараггүй. Харин юуны улмаас гэдэг нь “бүрхэг” хэвээр байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )