МАХН-ын дарга Н.Энхбаярыг маргааш эмнэлгээс гарна гэсэн мэдээллийн мөрөөр бид тодруулга авсан юм. Эмч нарын хэлж байгаагаар өлсгөлөн удаан зарласны улмаас түүний бие эрс муудсан. Өнөөдрийг хүртэл тэнхрээгүй болохоор маргааш гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах эрхтнүүд нь хэвийн ажиллагаатай болоогүй бөгөөд бор хоолонд ороогүй. Харин зүрхний хэм алдагдах байдал харьцангүй тогтворжиж байгаа гэж тайлбарлалаа.
МАХН-ынхан даргыг маргааш эмнэлгээс гарна гэх мэдээллийг санаатай худал цуурхал гэж мэдэгдэж байгаа бөгөөд хэн, ямар зорилгоор тарааж байгааг мэдэхгүй байна хэмээн мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )