Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сөн Хваны урилгаар энэ сарын 31-нээс ирэх сарын 2-ны өдрүүдэд БНСУ-д айлчилна.
Айлчлалаар “Ардчиллын төлөөх Азийн Түншлэл” санаачилгыг хамтран хэрэгжүүлэх, хоёр орны эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж, БНСУ-тай Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл явцын хүрээнд хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлж санал солилцох юм.
Мөн Гадаад хэргийн сайд нар “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )