Өчигдөр “UB PALACЕ”-д МАХН намын Шударга түмний их хуралдай болсон. Яахав, хажуугаар нь явж таарсных халит ороод гарсийн. Сонин содон зүйл их л болж байна лээ. Инээд хүрч суулаа. Сэтгүүлч Уянга МАХН+МҮАН их эвсэлээс нэр дэвшиж байхын. Жигтэйхэн гоё цэнхэр дээлээр гангарчээ. Урьдчилан үг хэлэхээр, хэлүүлэхээр бэлдсэн хүмүүс нь байдгаараа гоёод дээл өмсөөд ирчихэж. Паласын гадаа талбайд гурван гэр бариад бас хэдэн морь зогсоочихсон байх юм. Учрыг нь олж ядсан хэсэг хүмүүс монгол банхар авчирчихсан олны нүдийг хужирлаж байхтай ч таарлаа. Яагаад нохой авчирсын гэж асуувал монгол гэсэн тодотголтой юм бүхэн цуглах өдөр гэхээр нь л аваад ирлээ гэх зуураа гөлөг нь бас байгаа шүү ч гэх шиг хэхэ.
Энхбаярын хүү олны дунд нааш цааш холхилдоод л ... Хүмүүс түүнээс даргын бие яаж байна гэх зэрэг асуултыг асуунгаа дэмжиж байгаагаа илэрхийлээд халит долигноод авахын. Инээж инээж л ирлээ. Морь буулаа, хонь буулаа, ямаа буулаа, тэмээ буулаа, онх буулаа ч гэх шиг янз янзын юм яриад л байна лээ. Юутай ч энэ удаагийн сонгууль онц сонирхолтой хошин шог шиг юм болох янзтай даг аа.
Нэр дэвшиж байгаа гишүүд нь нэг иймэрхүү янзтай л сууж байна лээ. Шударга түмний их хуралдай даа хэхэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )