2012 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын зургаан тойрог буюу УИХ-ын 21-26 дугаар тойрогт 11 нам, хоёр эвслийн дараахь нэр дэвшигчид өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ.
Өнөөдөр сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдээ бүртгүүлнэ. Одоогийн байдлаар нэр дэвшигчдээ эцсийн байдлаар дөрвөн нам, нэг эвсэл тодруулжээ.
Тэдгээрийн нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргэж байна.
21. Сонгинохайрханы тойрог
МАН Д.Сумъяабазар аварга, Ц.Түмэнгэрэл МАН-ын гишүүн
АН Да.Ганболд Нийслэлийн засаг даргын орлогч асан, Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх, С.Эрдэнэчимэг “Монос” группын захирал
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга, Ж.Хатанбаатар ардын эмч, Г.Бямбасүрэн СХД-ийн мянгатын дарга
Иргэний зориг Ногоон нам Х.Бат-Ялалт ИЗНН-ын дэд дарга “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Ш.Пүрэвсүрэн “Ногоон загалмай нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, н.Нямцэвээн “Хүчит кам” ХХК-ийн захирал
Монголын уламжлалын нэгдсэн нам Ж.Ням
22. Баянголын тойрог
МАН Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Л.Амгалан Засаг дарга
АН С.Эрдэнэ УИХ-ын гишүүн, С.Одонтуяа ҮЗХ-ны гишүүн
МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл н.Батмөнх Баянгол дүүргийн МАХН-ын мянгатын дарга, Н.Дашзэвгэ эдийн засагч
Иргэний зориг ногоон нам М.Энхтайван “Русская гимназия” сургуулийн захирал, Б.Туул УИХ-ын гишүүний туслах
Монголын уламжлалын нэгдсэн нам Л.Сайнбаяр
23. Баянзүрхийн тойрог
МАН Д.Арвин УИХ-ын гишүүн, Б.Батзориг Засаг дарга, Х.Мөнхбаатар Бага хурлын гишүүн
АН И.Нарантуяа МАЭХ-ны гүйцэтгэх захирал, Ж.Батзандан АН-ын зохицуулах зөвлөлийн гишүүн, Д.Ганхуяг УИХ-ын гишүүн
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл О.Чулуунбат УИХ-ын гишүүн, МАХН-ын НБД, Х.Оюунцэцэг МАХН-ын бага чуулганы гишүүн, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, н.Цэрэнчунт Хүний их эмч
Иргэний зориг ногоон нам З.Алтай -УИХ-ын гишүүн, Э.Зоригт МУ-ын Ерөнхийлөгчийн амьдрах орчин байгаль орчны зөвлөх, Р.Булгамаа “Их засаг” сургуулийн сургалтын албаны дарга
Монголын уламжлалын нэгдсэн нам Б.Батзаяа, А.Диваачамба, Б.Чулуунбат
24. Хан-Уулын тойрог
МАН Ц.Батбаяр УИХ-ын гишүүн, Б.Лхагважав Ерөнхий сайдын зөвлөх
АН Лу.Болд УИХ-ын гишүүн, Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн зөвлөх
МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл Амарсайхан
Иргэний зориг ногоон нам Ч.Энхтуяа ИЗНН-ын ХЭГ-ын НБД, Э. Сугар “Ногоон хонх” ТББ-ын тэргүүн “Тав” ХХК-ийн ерөнхий менежер
Монголын уламжлалын нэгдсэн нам Б.Саранцэцэг
25. Чингэлтэйн тойрог
МАН Д.Очирбат УИХ-ын гишүүн, Д.Зоригт УИХ-ын гишүүн
АН Г.Баярсайхан УИХ-ын гишүүн, Б.Батбаатар дүүргийн АН-ын дарга
МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл Б.Оюунгэрэл Орифлэймийн захирал,
Иргэний зориг ногоон нам Д.Уламбаяр-Улстөр менежментийн академийн захирал, Т.Алтаншагай сэтгүүлч “ТВ-8″ телевизийн захирал
Монголын уламжлалын нэгдэн нам Д.Гансүрэн
26. Сүхбаатарын тойрог
МАН Ч.Ганхуяг Сангийн дэд сайд, Ц.Цогзолмаа Нийслэлийн Засаг даргын орлогч
АН Р.Амаржаргал УИХ-ын гишүүн, Л.Гантөмөр УИХ-ын гишүүн
МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” Г.Уянга Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч
Иргэний зориг ногоон нам Ч.Базар сэтгүүлч, доктор
Монголын уламжлалын нэгдсэн нам Д.Бадарч
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )