Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг-ногоон нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл /СЕХ-нд баримт бичгээ ирүүлж бүртгүүлсэн дарааллаар/ ээс нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээд байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 0 )