Монгол Ардын намаас УИХ-д 25-р тойргоос нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Тус тойргийн хороо МАН-аас нэр дэвшигч Лувсандашийн Амгалан, Цэндийн Мөнх-Оргил нарт нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардууллаа. 25-р тойрог нь хоёр мандаттай. Монгол Ардын Намаас дээрх хоёр хүн нэр дэвшээд байгаа юм. Ийнхүү нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгааны эрх нээгдэж байгаа юм байна. Баянгол дүүргийн 25-р сонгуулийн тойргийн хорооны даргаар С.Пэрэнлэй ажиллаж байна.

Овог нэр: Лувсандашийн Амгалан
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол
Намын харьяалал: МАН

Боловсролын байдал:
· 1981 онд Хөдөө аж ахуйн их сургууль
· 1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
· 1999-2000 онуудад Турк, Испани улсад төрийн захиргааны чиглэлээр,
· 2009-2010 онд Герман, АНУ-д Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын чиглэлээр
· 2010-аас Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистрт тус тус суралцаж мэргэшиж байна.

Ажил байдлын намтар:
· Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт мэргэжилтэн, Боловсон хүчний тасгийн дарга
· Хэнтий аймгийн намын хорооны зааварлагч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
· Үйлдвэрлэл, худалдааны “Ололт” ХХК-ны захирал
· Улаанбаатар хотын Засаг даргын дэргэдэх “Улаанбаатар” сангийн даамал, гүйцэтгэх захирал
· Улаанбаатар хотын өмчийн харилцааны газарт ахлах мэргэжилтэн
· Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
· Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Засаг дарга

Шагнал урамшуулал:
2002 онд Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”
2002 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
2002 онд Үйлдвэр худалдааны ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2004 онд Хүнс хөдөө аж ахуйн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2004 онд Байгаль орчны ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2006 онд Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одон
2006 онд Биеийн тамир, спортын ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2010 онд Төрийн захиргааны ШИЛДЭГ МЕНЕЖЕР
2011 онд Төрийн албаны ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2011 онд Нийслэлийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр тус тус шагнагдсан.

Цэндийн Мөнх-Оргил УИХ-ын гишүүн
Хэзээ, хаана төрсөн: 1964 оны 10 сарын 18-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.
Нас, хvйс, vндэс угсаа, гэр бvлийн байдал: халх, ам бvл 4/ эхнэр, охин, хүү/
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1988 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль Олон улсын эрхзүйч мэргэжлээр
1996 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал: 1988-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе
1991-1995 онд Монгол улсаас НYБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт Хоёрдугаар нарийн бичгийн дарга
1996-1997 онд *Собл ассошиэтс* хуулийн пүүсд хуульч
1997-2000 онд *Мөнх-Оргил Идэш ба Линч* компанид хуульч
2000-2004 онд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд
2006 оноос Хууль зүйн байнгын хорооны дарга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top