Сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл СЕХ-нд баримт бичгээ ирүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх хугацаа  өнөөдөр  дуусч байна.   Ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг-ногоон нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам,  БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам /СЕХ-нд баримт бичгээ ирүүлж бүртгүүлсэн дарааллаар/- аас  тус тусын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээд байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад  баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор  нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэдэг байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top