Иргэний 10 хөдөлгөөн Гурав дахь хүчний эвслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Яг одоо Улс төр мэдээллийн төвд “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Нийслэлийн уугуул иргэдийн холбоо”, “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”,” Үндэсний хас” хөдөлгөөн, “Шударга иргэдийн фронт” зэрэг 10 гаруй иргэний хөдөлгөөн нэгдэн мэдээлэл хийж байна.  Тэд  УИХ-ын 2012 оны сонгуулиар Гурав дахь хүчний эвслийг дэмжихээ илэрхийллээ.  

Монголын төрийг МАНАН сүүлийн 22 жил барьсан. Монголын ирээдүйг “бүрхэг” болгож байгаа МАНАН-аас татгалзаж, Гурав дахь хүчнийг дэмжиж саналаа өгөхийг уриалав.  Тэд Монголын улс төрд шинээр цус сэлбэх нь зүйтэй гэж үзсэн болохоор Гурав дахь хүчний эвслийг сонгосон, мөн тус эвслээс нэр дэвшиж байна гэдгээ мэдэгдсэн юм.

Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргил нэр дэвшиж байгаа нь ХЗХ-ны хохирогчдийн төлөөллийн эгдүүцлийг хүргэж байгааг мөн онцолж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top