Монгол барууны улс төрийн онол ном гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Сонгуулийн болох гэж буй энэ цаг мөчид “Монгол барууны улс төрийн онол” ном нээлтээ хийлээ. Тус ном Монгол барууны консерватив үзлийг гол агуулгаа болгосон бөгөөд Монгол өөрийн гэсэн Монгол барууны улс төрийн идеологитой гэдгийг гарган ирж тавьсанаараа онцлог юм байна. Монгол консерватив үзэлд тулгуурлан Монголын улс төр, нийгэм эдийг засгийн асуудлыг тус хэрхэн шийдэх шийдэл гарцыг энгийн үгээр илэрхийлсэн байна. Монгол үндэстэний хүсэл юу болох тэрийг хэн, яаж чөдөрлөөд байгаа, тэр хүслийг чөдөрлөсөн чөдрийг яаж тасдаж болох, Монгол хүмүүс хамтаараа сайхан амьдрах санааг гаргасан байна.

 Тус номын зохиогч нь “Даяарчлалыг хамгийн хэрхэн ашиглаж буйгаар дэлхийн үндэстэнүүдийн удирдлагчын ур чадвар тодорхойлогдож байна. Бид дэлхий дахинд даяарчлалыг хийж чаддаг гэдэгээ дахин нотлох боломж байна.Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй. Монгол хүний сайн сайханы төлөө бичгдсэн ном болохоор Монгол хүн бүрийг уншаасай” гэж бодож байна гэж хэлсэн. Мэдлэггүй, мухар сүсэгт итгэдэг үеийг төгсгөл болгож мэдлэг боловсролыг эрхэмлэж нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Үндэстэн дахин хүчирхэгжихийн тулд юу хийх ёстой талаар энэ номд тодорхой бичжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top