”Мон-Уран”-ын Б.Наранхүү өнөөдөр эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дундговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч "Мон-Уран"-ын Б.Наранхүүг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэрбээр гадаад руу оргон зайлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ жолоочоороо авахуулсан гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан билээ. Энэ талаар бид АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад "Б.Наранхүүг шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй. Хэрэв хэн нэгнийг шалгаж байгаа тохиолдолд хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн байцаагч нар нууцлах эрхтэй" гэж тайлбарлалаа. Харин Б.Наранхүү Хонконгод хувийн ажлаар явж байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Тэрбээр "Өрсөлдөгч намаас хэвлэлээр зорилготой тарааж байгаа мэдээлэл. Түүнээс биш намайг АТГ-аас шалгасан юм байхгүй" гэж мэдэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top