Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос тус тойрогт МАН-аас нэр дэвших эрхээ авсан Г.Занданшатарыг өнгөрсөн сарын 31-нд бүртгэх тов гарчээ. Гэвч түүнийг бүртгэхгүй гэсэн байна. Учрыг тодруулахад эх сурвалжууд өөрөөр тайлбарлав.
Тодруулбал тавдугаар сарын 23-нд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын шугамаар аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс нь гэр олгожээ. Тэр үеэр тойрогтоо ажиллаж таарсан Г.Занданшатар сайд гэр олголтын ажилд оролцсон нь бүртгэхгүй байх эхний үндэслэл болжээ.
Харин бүртгэхгүй байх дараагийн үндэслэл нь тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад төсвийн хөрөнгөөр БСШУЯамаас компьютер нийлүүлсэн нь Г.Занданшатартай ямар нэгэн “жимээр” холбогдож нэр дэвшигчээр бүртгэх эсэхэд эргэлзүүлсэн гэнэ.
Энэ талаар Г.Занданшатар: “Нэр бүртгэхгүй гэх асуудал гарсан нь үнэн. Бүртгэхгүй гээд байгаа үндэслэл нь улсын төсвөөр аймагт хийгдсэн ажлыг надтай холбож байгаа хэрэг. Асуудал шийдэгдэх байхаа” гэж тайлбарласан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )