Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсон ч тойргоо гэнэт Дарханаар сольсон. Эл учрыг эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байна. Тодруулбал Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж буй “хам”-аасаа 100 орчим сая төгрөгийн хандив авч, төрсөн нутагтаа өрсөлдөхөөр болсон юм байх. Харин түүнийг анхнаасаа Дарханд нэр дэвших сонирхолтой байсан нь ийнхүү гэнэтийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж ярих эх сурвалж ч байна.
Юутай ч “УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй” хэмээн мэдэгдэл хийдэг байсан С.Ганбаатар нэр дэвшсэн шалтгаанаа МҮЭХ-ны гишүүдийн хүсэлтээр нэр дэвшиж буй хэмээн тайлбарлаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )