Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан эсэхийг хянан шалгаад зарим нам, эвслийн нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь өнөөдөр олгов.
Тэдгээрийн дотор намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Ардчилсан намын 28, Монголын Ногоон намын 16, Иргэний зориг-Ногоон намын 24, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвслийн 26, Иргэний хөдөлгөөний намын 18, Эх орончдын нэгдсэн намын 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )