УИХ-ын сонгуулийн 22 тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Батжаргалын Батзориг өчигдөр буюу шинэ долоо хоногийн ажлын эхний өдрийн морин цагт Сонгуулийн тойргийн хорооноос батламжаа гардан авлаа. Нэр дэвшигч Б.Батзориг энэ үеэр дүүргийн тойргийн хорооноос батламжаа авсан өрсөлдөгч нам, эвслийн нэр дэвшигчдэд сурталчилгааны хуулийн хугацаанд шударга өрсөлдөхийг уриалсан юм. Батламж гардан авсныхаа дараа тус дүүргэгт МАН-аас нар дэвшигч Б.Батзориг, Д.Арвин, Б.Мөнхбаатар нар хамтдаа намын тугийг мандуулах ёслолыг зохион байгуулав. Уг ёслолд нийслэлийн Ардын намын дарга Г.Мөнхбаяр оролцож нэр дэвшигчдэд амжилт хүслээ. Дүүргийн ахмадын хороо, НАМЗХ, НАМОХ-ын төлөөлөгчид МАН-аас тус дүүрэгт нэр дэвшиж буй гурван кандидатад амжилт хүсч, баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус намаас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчид дүүргийн НАМЗХ-ын залуус намынхаа тугийг гардуулсан юм.
Баянзүрх дүүрэгт Монгол ардын намаас Б.Батзориг, Д.Арвин, Б. Мөнхбаатар, Монголын ногоон намаас М.Эрдэнэбилэг, Н.Наранцэцэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Л.Түвшинцэнгэл, Иргэний хөдөлгөөний Намаас А. Ариунцацрал, Б.Энхсайхан, Хөгжлийн Хөтөлбөр Намаас Б.Ихбаяр нар тус тус нэр дэвшиж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )